Аймгийн Засаг даргын Тамгын газраас, Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр иргэдэд хандсан арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээнд 120 гаруй иргэн оролцож авлигатай тэмцэх ажилд олон нийтийн үүрэг оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг талаар мэдээллээ баяжууллаа. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Шударга ёс бидний тэмүүлэл" сэдэвт хэлэлцүүлгийн аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулав.