Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр батлагдсан “Төрийн албаны тухай хууль” хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүн, тус хуулийг санаачлагч гишүүдийн нэг, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн өнөөдөр/2018.03.13/ “Төрийн албаны тухай хууль”-ийн /шинэчилсэн найруулга/ үэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлтүүдийн талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгөв. Тус арга хэмжээнд Өвөрхангай аймгийн 500 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.
Тус хууль хэрэгжиж эхэлснээр зарчмын хувьд 4 чухал өөрчлөлт, шинэчлэлт гарах ажээ.
1. Төрийн албан хаагчдыг улс төрөөс ангид байхыг энэ хуулиар зохицуулж байгаа
2. Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой болгоно. /шатлан дэвших тогтолцоо/
3. Төрийн албыг, албан тушаалтнуудыг хариуцлагажуулна
4. Төрийн албаны зөвлөлийн бие даасан хараат бус тогтвортой байдлыг хангана