Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Хууль хэрэгжихийн урьтал болгож, төрийн жинхэнэ албан хаагч нэг бүрт ажил мэргэжлийн үнэлгээ өгөх юм.
Монгол Улс 192.4 мянган төрийн албан хаагчтай. Тэдний олонх нь буюу 132 660 нь төрийн үйлчилгээний албаныхан.Нийт албан хаагчдын 68.9 хувийг эзэлж буй ерөнхий үйлчилгээ болон бага, дунд боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хувьд энэ удаагийн үнэлгээ хамаарахгүй.
Мөн улс төрийн албан тушаалтнуудыг хасч тооцвол үлдэж буй төрийн жинхэнэ албан хаагчдын тоо гарна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын 9,8 хувийг эзэлж буй 18952 нь төрийн захиргааны ажилтнууд, 19,5 хувийг эзлэх 37433 төрийн тусгай албан хаагч нарын ажил мэргэжлийн түвшинг үнэлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг юм.
лс даяар өрнөх төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээ уг нь шинэ зүйл биш. Жил бүрийн төгсгөлд төрийн албан хаагчдын ажлыг гүйцэтгэлийн үнэлгээгээр дүгнэн, үр дүнгийн гэрээ байгуулдаг. Тэрхүү үнэлгээг энэ жилийн хувьд илүү боловсронгуй аргаар нарийвчлан тогтоож буй хэрэг юм. Гэтэл төрийн албаныхан анх удаа шалгуулах гэж буй мэт түгшиж, уртасгасан цагаар ажиллах болжээ.
Зарим яам, агентлагийнхан үдэш оройдоо төдийгүй амралтын өдрүүдэд ч илүү цагаар ажиллаж, гэнэтийн шалгалтад бэлтгэх болсон байна. Төрийн албаныхан ийнхүү“бажгадаж” байгаа нь иргэдэд харин таалагдаж буй бололтой.Тэд олон нийтийн сүлжээнд “Төрийнхнийг нийтээрээ ингэж сандарч байхыг үзсэнгүй” , “Чадвартай нь үлдээж, чадамжгүйг буцаах нь” гэх мэтчилэн сэтгэгдлээ бичсэнээс үзэхэд төрийн албан хаагчдыг нарийн шүүлтүүрт оруулж буй “гэнэтийн” шалгалтыг иргэд байх ёстой зүйл гэж үзэж байна.
Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн үнэлгээ нь хэн нэгнийг үлдээх, эсвэл буцаах зорилго өвөрлөөгүй гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс олонтаа тайлбарласан. Гэтэл зарим агентлаг, яамны газар хэлтсийн дарга нар ажилтнуудаа шалгалтад бүдэрч, тааруу үнэлгээ авбал ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хатуухан сануулсан сурагтай. Энэ бол нэгэн төрлийн нугалаа. Үнэлгээ доогуур байлаа гээд ажлаа хүлээлгэж өгөх бус харин үнэлгээндээ тохирсон цалин хөлс, хангамж хүртэнэ, хэр хэмжээндээ тохирсон сургалтад хамрагдана гэсэн үг юм.
Улс даяар өрнөх төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээ уг нь шинэ зүйл биш. Жил бүрийн төгсгөлд төрийн албан хаагчдын ажлыг гүйцэтгэлийн үнэлгээгээр дүгнэн, үр дүнгийн гэрээ байгуулдаг. Тэрхүү үнэлгээг энэ жилийн хувьд илүү боловсронгуй аргаар нарийвчлан тогтоож буй хэрэг юм. Гэтэл төрийн албаныхан анх удаа шалгуулах гэж буй мэт түгшиж, уртасгасан цагаар ажиллах болжээ.
Зарим яам, агентлагийнхан үдэш оройдоо төдийгүй амралтын өдрүүдэд ч илүү цагаар ажиллаж, гэнэтийн шалгалтад бэлтгэх болсон байна. Төрийн албаныхан ийнхүү“бажгадаж” байгаа нь иргэдэд харин таалагдаж буй бололтой.Тэд олон нийтийн сүлжээнд “Төрийнхнийг нийтээрээ ингэж сандарч байхыг үзсэнгүй” , “Чадвартай нь үлдээж, чадамжгүйг буцаах нь” гэх мэтчилэн сэтгэгдлээ бичсэнээс үзэхэд төрийн албан хаагчдыг нарийн шүүлтүүрт оруулж буй “гэнэтийн” шалгалтыг иргэд байх ёстой зүйл гэж үзэж байна.
Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн үнэлгээ нь хэн нэгнийг үлдээх, эсвэл буцаах зорилго өвөрлөөгүй гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс олонтаа тайлбарласан. Гэтэл зарим агентлаг, яамны газар хэлтсийн дарга нар ажилтнуудаа шалгалтад бүдэрч, тааруу үнэлгээ авбал ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хатуухан сануулсан сурагтай. Энэ бол нэгэн төрлийн нугалаа. Үнэлгээ доогуур байлаа гээд ажлаа хүлээлгэж өгөх бус харин үнэлгээндээ тохирсон цалин хөлс, хангамж хүртэнэ, хэр хэмжээндээ тохирсон сургалтад хамрагдана гэсэн үг юм.
Урьд жилүүдэд гүйцэтгэлийн үнэлгээгээр С,D,F дүн авсан албан хаагч бараг байдаггүй ажээ. Цөмөөрөө л А, В үнэлүүлж, бага боловч нэмэгдлээ бүрэн дүүрэн эдэлж иржээ. Энэ мэт хавтгайруулсан хуурамч үнэлгээг халж, бодитоор үнэлдэг, үнэлснийхээ хэрээр урамшуулдаг шинэ тогтолцоог нэвтрүүлэх эхлэлийг Төрийн албаны шинэ хууль тавих юм. Түвшин тогтоох үнэлгээнд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчдыг мэргэшлийн сургалтад хамруулж байхаар хуульчилсан. Зэрэг дэвийн тухайд ч сэтгэл гонсойлгосон зүйл багагүй. Олон жил ажилласны нэмэгдлийн тухайд ч оновчтой шийдэл биш гэж үзэх залуус мэр сэр бий.
Энэ бүхнийг эмх цэгцэнд оруулах шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхэд тун цөөхөн хоног үлдлээ.
Эх сурвалж: peak.mn