Арвайхээр хотын төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 40 гаруй жил болж байна. 1974 оноос үйл ажиллагаа явуулсан тус байгууламжийн цэвэрлэгээний түвшин 35-40 хувьтай байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрахад тулгараад байсан хүндхэн асуудал байлаа.
Иргэд, орон нутгийн өмнө тулгараад байсан уг асуудлыг шийдвэрлэсний үр дүнд Азийн хөгжлийн банкны 9.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд хоногт 3000 м3 /метр куб/ бохир цэвэрлэх хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж баригдлаа. Тус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авна.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Арвайхээр хотод 50.0 мянган иргэн оршин суухад хүрэлцэхүйц дэд бүтэц бий болж, шинэ Арвайхээр хотын төсөл хэрэгжиж эхэлнэ. Хуучин цэвэрлэх байгууламжийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах юм.