Монгол цэргийн 2 жил, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярыг угтаж Өвөрхангай аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш тактикийн тэмцээн”-ийг Засаг даргын ивээл дор 3 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тэмцээнээр жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, 10 км газарт маршийн гүйлт, зэвсэгтэй болон зэвсэггүй ажиллагаа, гранат шидэлт, хордсон газар нутаг болон хөнөөлтийн хөнөөлийн голомтыг туулах, буудлага зэрэг цэрэгжсэн байгууллагад алба хаагчдын мэдлэг чадвар, тэсвэр тэвчээрийг шалгасан үйл ажиллагаа явагдсан юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 256-р анги, Цагдаагийн газар, ЗХ-ний 113-р салбарын баг эхний гурван байр эзэллээ.
Мөн ойн баярыг угтаж ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээн, “Дөл” тоглолтыг зохион байгууллаа. Сурагчдад цэргийн алба хаах сонирхол төрүүлэх, цэргийн техникийн анхан шатны мэдлэг олгох, эх оронч төлөвшил бий болгох, Зэвсэгт хүчний салбарын их, дээд сургуульд суралцах боломжоор хангах зорилго бүхий “Дөл” цэрэгжсэн спорт өдөрлөгт 9 сургуулийн 90 гаруй сурагчид оролцож, жагсаалын ба гардан тулааны үзүүлэх тоглолт, 6 км-н маршийн гүйлт, гранат шидэлт зэрэг тэмцээнээр өрсөлджээ. Тэмцээнд Арвайхээр сумын Соёмбо сургууль, Нарийнтээл, Есөнзүйл сумын ЕБС-ийн сурагчид эхний гурван байр эзэллээ.