Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг өчигдөр/2018.11.16/ Уянга суманд ажилласан, өнөөдөр, маргааш аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллах тул иргэд та бүхэн гомдол, мэдээлэл болон бусад холбогдох асуудлаар уулзах хүсэлтэй бол Нутгийн удирдлагын ордоны 203 тоот өрөөнд ирж уулзана уу.