• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр хотод шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Азийн хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Арвайхээр хотод 9.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр цэвэрлэх байгуулж баригдаж, өнөөдөр/2018.11.16/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Юланда Фернандас Ломмен, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Конфорт Импекст” ХХК-ний ерөнхий захирал Ө.Пүрэвбаатар, албаны бусад төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: “Энэ өдөр Өвөрхангайчууд тэр дундаа Арвайхээрчүүд бид түүхэн бүтээн байгуулалтын нээлтийг хийж байна. Цэвэрлэх байгууламжийн шавыг бид  6 сарын өмнө тавьж байсан. Гүйцэтгэгч байгууллага бүтээн байгуулалтын ажлыг хурдтай, хариуцлагатай хийсний үр дүнд хугацаанаасаа 10 сарын өмнө хүлээлгэн өгч байна. Энэхүү бүтээн байгуулалтын бүхий л ажлууд монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Арвайхээр хот маань 50000 иргэн оршин суух инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь иргэд маань эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нэмэгдэж, байгаль орчны бохирдол багасах юм” хэмээн онцоллоо.

 Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах боломжтой. Хуучин цэвэрлэх байгууламжийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах юм.

 

 

 

 

 

 

 

2018-11-16 00:00:00