• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчид ажлын үр дүн, мэргэшлийн түвшингээ үнэлүүлж байна

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгасан. Энэ хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдаж, Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил  улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус үнэлгээг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн манай аймагт 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Эхний ээлжинд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын албан хаагчид хууль эрхзүй, комьютерийн хэрэглээний мэдлэгээ тестээр шалгуулж дууслаа.

Үнэлгээний Ажлын хэсэг аймгаас байгуулагдсан дэд ажлын хэсэгтэй хамтарч бүх сумдад хуваарийн дагуу ажиллаж байна.

 

 

2018-11-20 15:02:27