• Албан ёсны цахим хуудас
Сант сумын багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо

Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд энэ оны аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг боловсролын салбарт зарцуулж, хүүхэд багачууд сурч боловсрох, хөгжих, хүмүүжих таатай орчин нөхцөл бий болгож байна. Энэ хүрээнд улсын төсвийн 789.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сант суманд 75 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийг барьж, өнгөрөгч бямба гарагт ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар оролцлоо. Ийнхүү Сант сумын хүүхэд багачууд тав тухтай орчинд сурч хүмүүжих, багш сурган хүмүүжүүлэгчид ая тухтай орчинд ажил үүргээ гүйцэтгэх боломж нэмэгдэж байна.

 

 

2018-11-28 11:54:39