Баянгол суманд улсын төсвийн 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 ортой эрүүл мэндийн төвийг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Хуучин эмнэлгийн барилга нь 1979 онд баригдсан бөгөөд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм.
Аймаг, сумдын удирдлагууд, нутгийн ард иргэд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хүчин чармайлтын үр дүнд тус суманд эрүүл мэндийн төв барих санхүүжилтийг 2018 оны төсөвт суулгуулсан. Шинэ эмнэлгийн барилгын ажил 6 сарын хугацаанд хийгдэж энэ сарын 24-ний өдөр ашиглалтад орлоо. Нээлтийн арга хэмжээнд хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд. Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат, эмч, мэргэжилтнүүд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Баянголчууд шинэ эрүүл мэндийн төвтэй болсноор эрүүл мэндийн үйлчилгээг тав тухтай орчинд, чанартай, хүртээмжтэй хүртэх боломж бүрдэв.