• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийн хүүхэд, багачууд номын ордонтой боллоо

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлын хүрээнд “Хүүхдийн номын ордон”-г байгуулж, ашиглалтад орууллаа. Олон жил ашиглагдаагүй хуучны барилгыг орон нутгийн төсвөөр засварлан, шинэчилж ийнхүү 200 хүүхдийн хүчин чадалтай номын өргөөг байгуулав. “Хүүхдийн номын ордон”-ны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд холбогдох албан тушаалтнууд, хүүхэд багачууд, эцэг, эхийн төлөөлөл оролцов. Энэ үеэр зорилтот жилийн хүрээнд бүтээсэн “Бяцхан зоргол ба Энхүүлээ хүү” номын нээлт боллоо.

Өвөрхангай аймгийн хүүхэд, багачууд номын ордонтой болсноор оюундаа хөрөнгө оруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.

 

2018-11-28 13:17:00