3 сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, ЗДТГ-ын хэлтэс, албадын шуурхай хурлыг аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Хурлаар “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жилийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм.
ЭМГ-аас төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 3 зорилт, 37 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд “Иргэний нээлттэй танхим” байгуулж Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоо, Халдвар өвчнийг бууруулахад иргэдийн оролцоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам сэдэвт 3 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, 94 иргэнийгхамруулсан бол www.uvurkhangai.moh.mn цахим хуудас, 70323536 дугаарын утсаар иргэдээс санал хүсэлтийг хүлээн аваад байна. Мөн БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, Бат-Өлзий сумын ЭМТ-д хяналтын камер байршуулан ажиллуулж, эмч, мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээг хянаж байгаа ба эмнэлэг бүрт хөтөч ажиллуулж, иргэдэд шуурхай үйлчлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.
Шуурхай хурлын үеэр эмч нарын харилцаа, хандлагын талаар гомдол ирдэг, 24 цагийн эмийн сан ажиллуулах шаардлагатай, телевиз, сониноор хийсэн ажлаа сурталчилах гэхээр үнэ төлбөр нь дийлдэхгүй байна зэрэг санал, хүсэлтүүд явагдаж, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ЭМГ-ын үйл ажиллагааг боломжийн хэмжээнд явагдаж байгаа. Гэхдээ сумдын эмнэлгүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн юм.