• Албан ёсны цахим хуудас
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэх хуралдаан эхэллээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаандаа 9 дэх хуралдааныг өнөөдөр зохион байгуулж байна. 84.6 хувийн ирцтэй эхэлсэн тус хуралдаанаар нийт 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа юм.
Хуралдааны эхэнд "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай -2020” хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн тухай хэлэлцэж, 97.2 хувь буюу “хангалттай сайн” гэж үнэллээ.
Хуралдааны дараагийн асуудлаар хэлэлцсэн "Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг 93.8 хувийн биелэлттэй хэмээн дүгнэв.

 

2018-11-30 16:39:22