“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоног” аян "Эерэг бол Гоё-Харилцаа хандлага үйлдлээ эерэг болгоё” уриан дор 11 дүгээр сарын 25-наас эхлэн улс, орон даяар явагдаж байна. Тус аяныг Өвөрхангай аймагт Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сумдын Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь салбар, Жендерийн сургагч багш нар хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд нэгэн дуу хоолойгоор хүчирхийллийн эсрэг нэгдэх, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нээлттэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.