Өвөрхангай аймаг хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах, хөгжил, оролцоо, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ээр зарлаж, аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хүүхдүүд рүү чиглэсэн ажил, арга хэмжээ, бүтээн байгуулалтад зарцууллаа. Аймаг, сум, байгууллага бүр хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг жилийн турш зохион байгууллаа. Зорилтот жилийн хугацаанд 5 ерөнхий зорилтын хүрээнд 51 томоохон ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэв. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлын хэрэгжилтийг хэлэлцээд 92.4 хувьтай үнэллээ.