“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд, багачуудын хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр хотод “Хүүхдийн ордон” баригдаж байгаа билээ. Тус ордонд хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх бүхий л төрлийн дугуйлан, секц хичээллэнэ. Мөн тэдний хамгааллыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх төрийн байгууллагын нэгж хүүхдүүдийнхээ дэргэд ажиллах юм. “Хүүхдийн ордон” энэ сарын 22-ны өдөр ашиглалтад орно.