Хүүхэд, залуучуудын паркад орон нутгийн төсвийн 300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар алсыг харагч, гулсуурыг шинээр суурилуулж, хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл боломжийг сайжрууллаа. Алсыг харагч нь 30 м өндөртэй, 72 хүний багтаамжтай, хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн.