“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хугацаанд сургуулийн эмч 2, цэцэрлэгийн эмч 3-аар нэмэгдэж аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд 26 эмч ажиллаж байна. Эмч нарт шаардлагатай 6 нэр төрлийн 11.8 сая төгрөгийн багаж, төхөөрөмжийг зорилтот жилийн төсвөөс шийдвэрлэлээ.