• Албан ёсны цахим хуудас
Гэрэлтүүлэг, тохижилт сайтай, олон шинэ номоор баяжигдсан шинэ номын сангаар үйлчлүүлэх ёстой сайхан байна

Миний хувьд ном унших их дуртай. Аймгийн төв номын сангаар байнга үйлчлүүлдэг. Номын сангийн ах, эгч нар маань хүүхдүүдийг маш сайхан дэмжиж харилцдаг нь гоё ч уншлагын танхимд олон хүүхэд үйлчлүүлэх боломжгүй байсан. Мөн орчин үеийн адал явдалт зохиол, тууж, романууд маш ховор байсан. Гэрэлтүүлэг, тохижилт сайтай, олон шинэ номоор баяжигдсан номын фондтой, тав тухтай, дулаахан, саруулхан, ангиараа суугаад хичээлээ хийх боломжтой шинэ номын сангаар үйлчлүүлэх  гоё байна.

Арвайхээр сумын  1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Энхцэцэг

2018-12-13 10:29:31