"Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн 600 хүүхэд, аймгийн шилдэг, тэргүүний анги, хамт олноор шалгарсан 200 нийт 800 хүүхдийг “Цагаан залаа” зусланд амрууллаа. Халамжийн сангаас 92.4 сая, Зорилтот жилийн төсвөөс 30.8 сая төгрөгийг зарцуулав.