Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг орон нутгийн хөгжилтэй уялдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд “Баянтээг” ХК 2017 онд аймгийн ахмадын өргөө, Нарийнтээл сумын бизнес хөгжлийн төвийн засвар, Баянтээг багийн хүүхдийн цэцэрлэгийн тохижилтод нийт 110 сая төгрөг, Энэ онд Нарийнтээл сумын Соёлын төв, Баянтээг багийн сургуулийн заалны засвар, аймгийн “Хүүхдийн ордон”-ны тавилга, эд хогшилд нийт 179.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.