• Албан ёсны цахим хуудас
Арвайхээрчүүд цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэрлэж чадлаа

Арвайхээр хотын 1974 оноос үйл ажиллагаа явуулсан төв цэвэрлэх байгууламж 40 гаруй жил ажиллаж, цэвэрлэгээний түвшин 35-40 хувьтай байгаа нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад тулгараад байсан хүндхэн асуудал байсан. Уг асуудлыг Азийн хөгжлийн банкны 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсний үр дүнд аймгийн төвд хоногт 3000 метркуб бохир цэвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламж баригдаж, ашиглалтад оров. 

 

2018-12-19 14:35:41