Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод баригдсан энэхүү шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг манай “Комфорт импекс” ХХК хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэх байгууламжийн зураг төсвийг хийсэн Монгол инженерүүд маань манай улстай ижил уур амьсгалтай улс орнуудын 2000 оноос хойш зураг төсөв нь хийгдэж, баригдсан цэвэрлэх байгууламжийн элементүүдийг ашигласан. Тэр дундаа ОХУ-ын Дорнод Сибирын Якутын цэвэрлэх байгууламжийн туршлагыг голчлон судалсан тул Монгол орны хэрэгцээнд тохирох, дэвшилтэт байгууламж болж байгаа юм. Аймгийн төвийн тус шинэ цэвэрлэх байгууламж нь 12 барилга байгууламж, 4 га талбайд био цөөрөмтэй. Арвайхээр хотын хуучин цэвэрлэх байгууламжаас 6 дахин их хүчин чадалтай. Биологи цэвэрлэгээний блокд цэвэрлэгдсэн ус био цөөрөмд очиж дахин цэвэрлэгдээд, 99 хувийн цэвэршилттэй усыг байгальд хаях технологитой зэрэг давуу талтай. Бид биологи цэвэрлэгээний цэгт гол анхаарал хандуулан цэвэршилтийн процессд орчин үеийн технологиуд байршуулсан. Үндсэн тоноглол, хлоржуулах технологи бүрэн автомат, скада системийг нэвтрүүлсэн. Иймд ард иргэд эрүүл аюулгүй оршин суух, байгалийн бохирдол багасах, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж чадах үр дүнг нийгэмд үзүүлж чадна.
“Комфорт импекс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ө.Пүрэвбаатар