Монгол улсын Засгийн газар, Өвөрхангай аймгийн Засаг захиргаа, төслийн хүрээнд ажилласан бүх хүмүүсийн идэвх хүчин чармайлтын үр дүнд аймгийн төвд баригдсан шинэ цэвэрлэх байгууламжийн ажил 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэгдэх байсан ч 8 сарын хугацаанд буюу маш богино хугацаанд амжилттай хийгдэж, ашиглалтад орлоо. Хамгийн онцлог чухал зүйл нь Монгол инженерүүдийн бүтээл, Монгол технологиор бүтээгдсэн цэвэрлэх байгууламжийг Өвөрхангайчууд хүлээн авч байна. Маш богино хугацаанд хийгдсэн ажил боловч гүйцэтгэлийн хувьд чанартай, техник технологийн хувьд орчин үеийн боловсронгуй, цэвэрлэгээний маш өндөр түвшинд бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болж байна. Илүү сайхнаар дүгнэж хэлбэл иргэд, олон нийт, байгаль орчинд ээлтэй байгууламж бий боллоо.
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен