• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангайн багачууд “Хүүхдийн ордон”-той боллоо

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд багачуудынхаа сурч хөгжих, авьяас чадвараа нээх таатай орчныг бий болгоход анхаарч улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүүхдийн ордон”-г барьж, ашиглалтад орууллаа.

 “Хүүхдийн ордон”-ны нээлтийн арга хэмжээг өнгөрөгч бямба гарагт зохон байгуулав. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, холбогдох албаны хүмүүс, хүүхэд, багачууд, эцэг, эхийн төлөөлөл оролцлоо. Энэхүү ордон нь 2600 гаруй м/кв талбай бүхий 50 өрөөтэй, суурийн давхартайгаа 4 давхар юм. Хүүхдүүд ордондоо төгөлдөр хуур, дуу дуулаач, бүжиг, хөгжим, гар зураг, урлал, драм, илтгэх урлаг, технологи, уран сийлбэр, шатар, даам, сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.

  

 

2018-12-24 11:38:02