“Авилгагүй ашиг сонирхлын зөрчилгүй, албан тушаалын гэмт хэрэггүй татварын алба болох” УРИАЛГА-д аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид нэгдэж, “Ёс зүй, дэг журам, сахилга хариуцлагын БАТАЛГАА”-нд гарын үсэг зурлаа.
Тус баталгаанд
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ажлын цагийг цалгардуулж, хийдүүлэхгүй, аливаа хууль бус дарамт шахалтад автахгүй, албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар, мөн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй, шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллахаа илэрхийлж, хэлтсийн дэргэдэх ёс зүйн хороонд БАТАЛГАА гаргалаа. Хэрвээ энэхүү баталгаанаасаа няцвал ёс зүйн хороо, эрх бүхий албан тушаалтны өмнө хууль, дотоод журмын дагуу хариуцлага хүлээхээ илэрхийллээ” хэмээжээ.
Татварын хэлтэс нь Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга, Татварын Ерөнхий газраас төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд албан хаагчид руугаа чиглэсэн сургалтуудыг оролцооны сонирхолтой аргуудыг ашиглан зохион байгуулсан байна.