• Албан ёсны цахим хуудас
"ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ИЙН БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИД ӨВӨРХАНГАЙН ХҮҮХДҮҮД УЛСАД ШАЛГАРЛАА

Улирч буй ондоо сурлага хөдөлмөр, урлаг спорт, нийгмийн идэвхээрээ үе тэнгийнхнээ тэргүүлсэн шилдгийн шилдэг хүүхдүүдийг тодруулдаг "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД" шалгаруулалтын БАГИЙН АМЖИЛТ номинацид Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн Х.Пүрэвсүрэн багштай тусгай ангийн хамт олон шалгарлаа. Энэ хамт олноос 2018 онд Н.Эрхэмбаяр, Г.Лхагвабат, Д.Эрдэнэбат, Т.Балданхайням, Г.Тэгшбаяр, н.Жинжийбадмаа, Б.Оюумаа, М.Энхбямба, Н.Энхдэлгэр, Н.Эрхэмбаяр нар сүүлийн гурван жил тасралтгүй улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, ширээний теннис, агаарын теннис, чөлөөт бөхийн спортоор амжилт гаргасан. 2018 онд олон улсын тэмцээнээс 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр тэд "Оны онцлох хүүхэд" шалгаруулалтад үе тэнгийнхнээ манлайлж чадлаа.

 

2018-12-24 17:05:30