Энэ онд улс, орон нутгийн төсөв,аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 31.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 74 төсөл арга хэмжээг 100 хувь цахимаар зохион байгууллаа. Сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх тендер болон төсөвт байгууллагуудын худалдан авах ажиллагааны 80 хувийг цахимаар зохион байгууллаа. Цахим тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагаанд оролцох зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэн, олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулдаг чухал ач холбогдолтой.