Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотод Ягаан толгойгоос “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх А0301 дугаартай улсын чанартай 4.2 км, Ахмадын өргөө-Хүүхдийн ордны чиглэлд 703 метр, 6 дугаар багт гүүрэн байгууламж бүхий 460 метр, 2 дугаар багт 390 метр авто замуудыг шинээр барив.
Энэ онд нийт 5.8 километр улс, орон нутгийн чанартай авто замыг шинэчилснээр гудамж, талбайн тоосжилт багасаж, зорчих хэсгийн аюулгүй байдал хангагдан, иргэд гэрэлтүүлэг бүхий явган хүний замаар тав тухтай зорчих нөхцөл бүрдлээ.