• Албан ёсны цахим хуудас
БОРОО УСНААР ҮЕРТ ХОРИГДДОГ ХҮНДРЭЛ БАЙХГҮЙ БОЛСОН

Манай баг засмал зам, гэрэлтүүлэг, явган хүний зам байхгүй олон жил болсон. Шинэ зам баригдаж ашиглалтад ороогүй байхад иргэдэд хүндрэлтэй асуудал их байлаа. Бороо ус ихтэй үед жалганд их хэмжээний үер буудаг, нунтаг шороо, чулуу ихтэй зам байсан болохоор иргэд нааш цааш зорчиход тоосжилт ихтэй, гутланд хадаргаантай, усны тэргээр ус зөөхөд маш их хүндрэлтэй байсан. Гүүр бүхий шинэ зам маань ашиглалтад орсноос хойш иргэд усаа зөөх, аймгийн төв рүү ажил хөөцөлдөх, бороо усанд хүндрэлгүй зорчих зэрэг сайхан давуу талууд их байна.     

                                                                        Арвайхээр сумын 6 дугаар багийн иргэн Д.Должин

 

 

2018-12-26 11:36:27