Миний хувьд 7 жил тасралтгүй энэ замаар хичээлдээ явж байна. Өмнө нь энэ зам хотгор гүдгэртэй, чулуу тоосжилт ихтэй байсан учир гутлын өсгий амархан элэгддэг, гэрэлтүүлэг муутай харанхуйгаас болж хичээл орой тарах үед жалгаар гарахаас айдаг байсан. Зуны их устай бороонд амархан үер буудаг болохоор зам гарч усаа авахад асуудалтай байв. Одоо шинэ замтай болсноор ундны усаа зөөхөд төвөггүй болсон. Дээш, доош бууж өгсөх шаардлагагүй болсон болохоор хичээлдээ явахад цаг хэмнэнэ. Хичээл оройтож тарсан үед гэртээ ирэхэд гэрэлтүүлэг сайтай зэрэг амьдралд бодитой сайн өөрчлөлтүүдийг авч ирсэн.
Арвайхээр сумын 6 дугар багийн оршин суугч, сурагч Ч.Тэгшбаяр