“Дэлгэрэх гол” төслийг үе шаттай хэрэгжүүлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүс буюу “Дэлгэрэх” цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар зорьж байна. Төслийн хүрээнд 2017 онд орон нутгийн санхүүжилтээр голын голдрилыг шулуутгах ажлыг хийсэн. 2018 онд БОАЖЯ, орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Дэлгэрэх” ХК-ийн замын уулзвараас “Таван-Эрдэнэ” дэлгүүр хүртэлх 390 метр хатуу хучилттай авто зам шинээр тавьж, баруун дөрвөн замаас аюулгүйн тойрог хүртэлх замын дагуу байрлах “Дэлгэрэх”-ийн хуучин төмөр бетонон гүүрийн 2 талд явган хүний замын өргөтгөл хийж, 2 дугаар багийн авто зам дээр ус давуулах далан байгуулав.