Аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсролын 2.5 жилтэй ангид 581 суралцагч, мэргэжлийн сургалтын 1 жилтэй ангид 1289 суралцагч нийт 1870 суралцагчид мэргэжлийн боловсрол сургалтыг олгож байна. Судалгаагаар 2017-2018 оны хичээлийн жилд төгссөн 1062 төгсөгчдийн 605 төгсөгч буюу 57 хувь нь ажлын байраар хангагджээ. Модон эдлэлийн сийлбэр мужаан, эсгий эдлэл, оёдол, хэвлэл эх бэлтгэл, цагаан идээ боловсруулах, дугуй засвар, гутал засварын чиглэлээр 22 төгсөгчид 64.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, гарааны бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэв.