Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1, 2, 9,12 дугаар багийн иргэдэд Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр үзүүлэх багийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтанд оролцох баг нь нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан бол ‘‘Нөхөрлөлийн тухай’’, компани хэлбэрээр байгуулагдсан бол ‘‘Компаний тухай’’ хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/367-р тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам” болон бусад холбогдох хууль, журмын дагуу явагдана.
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт бүхий албан тоот
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Багийн гишүүдийн хурлын тэмдэглэл эх хувиар
4. Өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төсөл
5. Ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
6. Баг нь Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу эрүүл мэндийн тусламж үзүүлэх чадавхтайг гэрчилсэн шаардлагатай баримт бичгүүд
7. Сонгон шалгаруулалтад оролцох баг нь ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэг, эсвэл эрхэлж байсан бол зээл, өр авлагагүйг илэрхийлэх, баримт, нотолгоог хавсаргасан байх,
8. Сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалын үнэн бодит эсэхийг тухайн эмч, мэргэжилтэн, баг хариуцах бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Баримт бичиг хүлээн авах хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2019 оны 2 сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэл Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Эрүүл мэндийн газрын байранд хүлээн авна.
Холбоо барих утасны дугаар- 70322287, 90166929
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар