Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бие бүрэлдэхүүний сургалт байдаг.
Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас 2019 оны хичээлийн жилийн нээлтийг өчигдөр буюу 1 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар нийт бие бүрэлдэхүүнд хандаж 2019 онд судлах хичээл, сургалтыг чанар үр дүнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Онцгой байдлын газраас 2019 онд
•Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах
• Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсөн нэмэгдүүлэх гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллах юм байна.