• Албан ёсны цахим хуудас
Аж ахуйн нэгж байгууллагуудын 2018 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг 2 дугаар сарын 10-ны дотор цахимаар хүлээж авна

 Аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд /хувьцаат компани, хязгаарлагдмал хувьцаат компани, төрийн өмчит хувьцаат компани, нөхөрлөл, хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, төрийн бус байгууллагууд/  2018 оны  санхүүгийн  жилийн эцсийн тайлангаа 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор буюу хуулийн хугацаанд  e-Balance.mof.gov.mn цахим хаягаар шивж баталгаажуулна уу.     

 Санхүүгийн  тайлангаа хугацаа хоцроосон буюу ирүүлээгүй байгууллагад   нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, 27.1.4 заалтууд, мөн зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.18.1.6  дахь  заалтуудын  дагуу   хариуцлага тооцох ыг анхаарна уу.

Холбогдох мэдээллийг 7032-2131, 9514-2555, 8069-9019 утсаар лавлах боломжтой.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

САНХҮҮ,ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

 

 

2019-01-18 10:38:51