• Албан ёсны цахим хуудас
2018 оны ажлаараа тэргүүлсэн сумдад шагнал гардуулав

Сумдын Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж өндөр үнэлгээ авсан сумдыг тэргүүний сумаар тодруулсан. Монгол улсын хууль тогтоомж, аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлсан Баянгол, Хайрхандулаан, Арвайхээр, Хархорин, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт өнөөдөр аймгийн удирдлагууд шагналыг нь гаруулж өгсөн юм.

 

 

2019-01-28 20:10:20