Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилга гарган үр бүтээлтэй ажиллаж, 2018 онд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 10 иргэн шороон гахай жилийн босгон дээр “АЙМГИЙН АВАРГА АЖИЛТАН”-аар шалгарч, өнөөдөр шагналаа гардаж авлаа.
1. Бадмаанямбуугийн Бүрэнтөгс- Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга
2. Жавзангийн Дашмаа- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дотор-арьсны клиникийн сувилагч
3. Баярсайханы Жамъянчүлтэм- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч
4. Цоодолын Зоригт- Арвайхээр тохижилт үйлчилгээ- Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын жолооч
5. Эрхэмсамбуугийн Хүрэлсүх- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
6. Сүхбатын Дашхорол- Татварын улсын ахлах байцаагч, татварын орлогын тасгийн дарга
7. Лувсандашийн Нансалмаа-“Онги-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч
8. Ганболдын Төр-Од- Онги ус суваг-Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын слесерь
9. Шагдарсүрэнгийн Лхагвадорж- Баянтээг ХК-ийн экскаваторийн оператор
10. Авирмэдийн Чанцалмаа- Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш