Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний төрийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж өндөр үнэлгээ авсан агентлагуудыг тэргүүний агентлагаар шалгаруулсан. Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлсан Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсийн хамт олонд өнөөдөр аймгийн удирдлагууд шагналыг нь гаруулж өгсөн юм.