• Албан ёсны цахим хуудас
Сумдын санхүүгийн албаны ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс орон нутгийн санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулж байна.

Тус сургалтад сумдын Санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, орон нутгийн байгууллага хариуцсан нягтлан бодогчид, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн Өмчийн газар, Биеийн тамир спортын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нийт 70 гаруй нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хамрагдаж байна.

Сургалтаар 2019 оны төсвийн онцлог, орон нутгийн төсөвт орсон өөрлөлтийг бүртгэх ажлууд хийгдэж байна. Мөн энэ үеэр сумдын Санхүүгийн албанд албан хэрэгцээний зөөврийн компьютер олгож, CTS компанийн мэргэжилтнүүдтэй хамтран санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн програмын дадлага сургалтыг зохион байгуулж байна.       

 

2019-02-19 16:31:38