Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг 18-аас дээш насны иргэн бүр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 6 төрлийн багцын шинжилгээнд очер дугааргүй хамрагдах бүрэн боломжтой.
Багц-1: 18-34 нас
Биеийн ерөнхий үзлэг, “БЗХӨ”-ний илрүүлэг, рентген зураг
Багц-2: 35-45 нас
Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг
Багц-3: 46-64 нас
Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг
Багц-4: 44-64 нас
Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг
Багц-5: 65-аас дээш нас
Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, нүдний үзлэг
Багц-6: 65-аас дээш нас
Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран