• Албан ёсны цахим хуудас
"ITM-2019” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАЖ БАЙНА

“Ай Ти Эм-2019 буюу “International Travel Mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Аймгийн Засаг даргын 2019 оны А/86 дугаар захирамжаар энэхүү үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулан байгуулав.

Тус ажлын хэсэг 2 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Энэ удаа манай аймаг “Ул мөргүй аялцгаая” уриатайгаар тус үзэсгэлэнд оролцохоор боллоо. Оролцогч аж ахуй нэгж, компанийг бүртгэх ажил хийгдэж, аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 компани бүртгүүлээд байна.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйлчилгээний чанар хүртээмжээрээ шалгарсан, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байгууллагыг “АЙМГИЙН ТҮНШ” байгууллагаар өргөмжилж батламж гардуулах ажлыг зохион байгуулахаар тогтсон байна.

Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой юм. 

 

 

 

2019-02-21 17:39:31