• Албан ёсны цахим хуудас
“Үнэт цаасны зах зээлийн нээлтэй хаалганы өдөрлөг”-т урьж байна

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөрөнгийн биржтэй хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлтэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хөрөнгө  оруулагчдыг бэлтгэх зорилготой тус өдөрлөгийн үеэр өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой“ ХХК-ний хувьцаа эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг  танилцуулан, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх юм.  

Нээлттэй хаалганы өдөрлөг 2019 оны 3 дугаар сарын  4-ний өдөр буюу ирэх 7 хоногийн даваа гарагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Иргэний танхимд болно.

                 Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

 

2019-02-26 11:55:37