Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хөдөө, орон нутагт ажиллах албан томилолтоо Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас эхлүүллээ. Тэрээр Өвөрхангай аймагт 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажиллав. УИХ-ын даргыг аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл угтан авч, Цэргийн гавьяаны улаан тугийн одонд зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөл жагсаж, хүндэтгэл үзүүллээ.