• Албан ёсны цахим хуудас
Төв захаас худалдан авалт хийсэн тохиолдолд төлбөрийн баримт авах боломжтой боллоо

Төв захад байрлах Хангамж, Занабазар, Хатагтай худалдааны төвүүдэд орон нутгийн болон Хангамж өргөө ХХК-ний санхүүжилтээр  төлбөрийн баримт олгох дундын принтер, КИОСК машиныг байршуулж, төв захаас худалдан авалт хийсэн тохиолдолд төлбөрийн баримт авах боломжтой боллоо.

Тус машиныг байршуулснаар иргэд худалдан авалт хийх бүртээ  бизнес эрхлэгчдээс 8 оронтой код авч, худалдааны төвүүдийн 1 дүгээр давхарт байршуулсан хэвлэгч машинаас сугалааны дугаартай баримтаа хэвлэж авах юм.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтсийн улсын байцаагчид  худалдаа эрхлэгчдэд хэрхэн баримтын код олгох талаар заавар, зөвлөмж,  өгч, худалдан авагчдад сугалааны дугаартай баримтаа хэвлэгч  машинаас хэрхэн хэвлэж авах талаар зөвлөн тусалж ажиллаж байна.

 

ТАТВАРЫН ХЭЛТЭС

 

2019-02-28 19:35:00