Азийн Хөгжлийн Банкны нэмэлт санхүүжилтээр манай улсад хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийн бүрэлдэхүүн 2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Арвайхээр хотод ажиллана.
Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай төслийн талаарх танилцуулга уулзалт зохион байгуулна. Уулзалт 3 дугаар сарын 5-ны өдрийн 14:00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд болно.