Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 7 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.
Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
- Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах.
- Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс.
- Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл.
- Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах.
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 1-ний 17:00 цаг
Төсөл хэрэгжих хугацаа: 2019 оны 6 сарын 1-нээс 2020 оны 2 сарын 15. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2021 оны 2 сарын 1-ний өдөр дуусна.
Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50.000 канад доллар
Төслийн өргөдөл англи эсвэл монгол хэлээр байж болно. Төслийн удирдамж, өргөдлийн маягт, төсвийн задаргаа болон төслийн хураангуйг бичих маягтуудыг www.canadafundmongolia.mn цахим хаягнаас авна уу.
Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2019 оны 6 сарын 1-ний дотор эргэж холбоо барина. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдана.