Батлан хамгаалах хууль тогтоомжийг сум, орон нутагтаа хэрэгжүүлэх ажилд идэвх зүтгэл гарган, манлайлж ажилласан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын нэрэмжит шагналаар шагнав.
Тэргүүн байр: Нарийнтээл сумын ЗДТГ-ын дарга Б.Ичинноров
Дэд байр: Бүрд сумын ЗДТГ-ын дарга Г.Гачмаа
Гутгаар байр: Хархорин сумын ЗДТГ-ын дарга Д.Долгормаа
Тусгай байр: Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-ын дарга Б.Доржнямбуу нар тус тус шалгарлаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан нар гардуулан өгөв.