Аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан бүрэлдэхүүн Өмнөговь аймгийг зорилоо. Тэрээр Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 131 дүгээр анги болон хилийн зарим заставт хугацаат цэргийн албан хааж байгаа цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, “Нэг нутгийн уулзалт, өдөрлөг”-ийг зохион байгуулах зорилготой.
Бүрэлдэхүүнд аймгийн ЗТДГ-ын Цэргийн штабын дарга М.Дэлгэрсайхан, Орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицер Ч.Адьяа, сумдын ЗДТГ-ын дарга нар багтсан юм.