Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. “Аймгийн газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төсөл танилцуулах
2. “Аймгийн газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл танилцуулах
3. Бат-Өлзий сумын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэх саналын тухай
4. “Жендэрийн дэд хөтөлбөр”-ийн төсөл хэлэлцэх тухай
5. Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
6. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл хэлэлцэх тухай
7. Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай сум, баг, гудамж, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн төсөл хэлэлцэх тухай
8. Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсийн амины орон сууцны хорооллын төслийн нэгж байгуулах, газар эзэмшүүлэх түр журам батлах тухай
9. Зүүнбаян-Улаан сумын Соёлын төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг нэрэмжит болгох тухай
10. Сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, сумдын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүнгийн талаар
11. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөнд хийсэн хэрэглэгчийн үнэлгээний дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал танилцуулах